2013 онд Монгол орны нутаг дэвсгэр дээр ажиглагдсан цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлүүд

2014 оны 04 сарын 30

10 сарын 21-22-нд ихэнх нутгаар 16-28м/с хүчтэй салхи шуургатай байснаас 21-нд Говь-Алтайн Ажбогдод 22  м/с, Тонхил, Алтайд 18-20 м/с, 22-нд Дундговийн Мандалговьд 28 м/с,  Өмнөговийн Манлай, Дорноговийн Мандахд 24 м/с, Өмнөговийн Ханбогд, Дундговийн Эрдэнэдалай, Гурвансайхан, Дорноговийн Хөвсгөл, Улаан-Уулд 20 м/с, Өвөрхангайн Баян-Өндөр, Дорноговийн Сайншанд, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан, Өмнөговийн Цогт-Овоод 18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурлаа. Уг шуурганы улмаас Хэнтийн хойд талын сумдад цас их орж, цасан шуурга тавьснаас 7 өрх айл, 3750 толгой мал, шатахуун ачсан 1 автомашин цасанд боогдсон,  Дундговьд 1 хүн малынхаа араас яваад нас барсан байна.   

4 сарын 6-нд Баруун болон төвийн  ихэнх нутаг,  Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар 12-22 м/с, 7-ндбаруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн ихэнх нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр 14-27 м/схүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурав. Энэхүү шаарганд МУ-н ерөнхий сайд  71 хүний хамт БурханХалдун ууланд авиралт хийж яваад цасан шуурганд боогдон уулнаас буух боломжгүй болж отоглож хоносон, ОБЕГ-ын эрэн хайх аврах бүлгийн 16 албан хаагч болон нисдэг тэрэгээр агаараас эрэн хайх бүлэг төөрсөн иргэдийг илрүүлэн хээрийн штабт хүргэсэн байна.

 Фронтын гаралтай өөр нэг АҮ бол 5 сарын 16-19-нд болсон хүчтэй салхи шуурга байлаа. Энэ шуурганаар салхи ихэнх нутгаар 16-31 м/с хүрч ширүүссэнээс хамгийн их нь Дорноговийн Сайншанд, Хөвсгөл, Дундговийн Цагаандэлгэр, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Дашбалбар, Говь-Алтайн Алтай, Бугат, Баян-Өлгийн Ногооннуур, Дундговийн Гурвансайханд 26-31 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Энэхүү шуурганы улмаас Хэнтий аймгийн Мөрөн суманд 1 хүн нас барсан,  Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт нийт 5 дээвэр, 1 гэр нурсан байна.

Хамгийн их хохирол учируулсан  байгалийн гамшигт үзэгдэл бол 07 сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд болсон ширүүн аадар бороо, мөндрийн ГҮ юм. 4-ний орой 18 цагийн үед байгалийн онц аюултай үзэгдэл болж түр зуурын хүчтэй аадар орж, тахианы өндөгний чинээ том ширхэгтэй мөндөр бууж, нөөлөг салхи гарсан байна. Нөөлөг салхи, мөндрийн улмаас Түшиг сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн байр нийт 8 төсвийн байгууллагын 4310.3 мкв дээврийн модон хийц, төмөр шифрэн бүтээц бүхий дээвэр нурж, 291 цонх, 204 айл өрхийн цонх хагарч, 183 айлын 13550.6 мкв дээвэр хууларч, 15 айлын гэр нурж, 24 хүн гэмтэж бэртэн, 74 тээврийн хэрэгслийн цонх хагарч, 14 өрхийн 104 мал амьтан хорогдож, цахилгаан дамжуулах 10 кв-ын агаарын шугамын 2 тулгуур унаж, 2 тулгуур, 04.022-ын 4 тулгуур унаж, 71 тулгуур хазайж, 2 трансформаторт гэмтэж 3 аж ахуй нэгж байгууллагын 449 га тариан талбай, 490 га химийн уринштай талбай, 292 га овьёос, 65 иргэний төмс, хүнсний ногооны талбай мөндөрт өртсөн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр урьдчилсан байдлаар нийт 3010644087 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ өдөр тус аймгийн Баруунбүрэн сумын 1-р багийн нутагт аянга бууж 2 малчин өрхийн 94 бог мал хорогдсон байна.

Мөн 07 сарын 05-нд Булган аймгийн Орхон сумын Халиун багт аянга бууж тус багт нутагладаг 1 малчин өрхийн 175 гаруй бог мал хорогдсон байна.

2013 онд тодорхой хэмжээний хохирол учируулсан мөсний цөмрөлт 4 удаа бүртгэгдсэн бөгөөд Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Халгайтын ам” гэдэг газар Туул голын мөс цөмөрч тээврийн хэрэгсэл суусанаас 1 хүн эндсэн байна. 2013 онд Увс, Завхан, Орхон аймгуудын нутгаар  4 удаа шар усны үер болсон байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах