Монгол оронд Торнадо болж байсан түүхэн баримтууд

2014 оны 10 сарын 06

1974 оны 7 дугаар сарын 21–нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадын төвд гэнэтийн шуурганаар 10 гаруй хүн, бусад мал, амьтан үхэж, үхлийн шалтгааныг тогтоож байтал сайн үүлдрийн бух, тугал 2-ын цогцос бүтэн, гэмтэлгүй байв. Ихэд гайхаж байтал хэн нэгэн Бухны духанд чихрийн цаас шигдсэн байсныг таттал нүх гарч иржээ. Тугалын эгмэнд хэд хэдэн чихрийн цаас шигдсэнийг татаж ХБА-ын агентад ирсэн “11,20 –ын хатуу чихэр” харван орж алсныг тогтоожээ. Малчин Дорж 6-7 км зайнаас энэ үзэгдлийг ажиглан харахад:

 Биндэръяа уулын оройд газар тэнгэр нийлэн эрчилсэн багана үүсэн хавь ойрын үүлийг соронзон татах мэт хаман нэгтгэж бөглүү нүргэлсэн дуу гарган Хурх бригадыг чиглэсэн байна.

Шилжин явах замдаа хуйлраа нэг хөндийрч дахин газар шүргээд уулын бэлээс чимээ нь ихсэн уур манан шиг өнгөтэй болсон.
Төдөлгүй 100-200 м зайд байгаа 2 ч чөдөртэй морь, Зил-130 машин, бусад эд зүйлс, мал агаарт хөөрөн эрчилсэн хуйлраалуу орохыг хараад эмээж малаан цуглуулж замаас нь холдож зайлсан.

Энэ үед тэнд байсан 16 хүний 4 нь азаар амьд үлдсэн гэдэг.

Энэ эрчилсэн хуйлраа100-200 метр өргөн зурвасаар , замдаан тааралдсан бүхнийг сүйтгэн ой модыг хярган, өвс ногоог арчиж хаясаар 60 км явсан байдаг.

1977 оны 6 дугаар сарын 16-нд Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Онц” бригадын нутгаар хүчтэй шуурга болж цаг уурын “Хомын талын экспедици” өртөж, 2 тонн жинтэй ганг 800 м хол аваачиж хаясан, экспедицийн гэрийг сайтар даруулж бэхэлсан ч дээвэр туургыг нь сугалж аваад явчихсан, шуурга дөнгөж эхлэхэд >>40 м/с зааж байсан флюгер унасан байна. Энэ үед Дөрвөлжин сумын цаг уурын өртөөнд 34 м/с хүрч, 51 айлын гэр унаж, шуурганы замаар нарийн өвс байхгүй болж, тэсэгний үндэс 10 см ил гарч өнгөн хөрс хийссэн байна. Энэ үзэгдлийг 2 сарын дараа УЦУХ-ээс хиймэл дагуулын зураг, ЦАЗ, бусад мэдээг үндэслэн борооны бөөн /Cb/ үүлтэй холбож тайлбарласан байдаг /Үнэн сонин/.
Ховд аймгийн Зэрэг сумынтөвд 1997 оны 4 дүгээр сард 45 минутын турш 57 м/с хүрч заагаад М-63 багаж эвдэрсэн байдаг. Энэ шуурганаар сумын клубын дээвэр хуурч, бас бус хохирол гарсан байна. Ажиглагч НоминЭрдэнэ Cbүүл байсан, үүлний дор газар үүлийг холбосон хар хуй харсан гэж ярьдаг байна.
Архангай аймгийнХашаатсуманд 2014 оны 7-р сарын 26-ны 19 цагт сумын төвөөс зүүн урагш орших Номгон багийн “Хөөвөр” хэмээх газар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж нөөлөг салхи салхилж 1 хүн нас барж мал үхэж, машин тэрэг хийссэн тухай мэдээг авсан. Тухайн хугацаанд Хашаат сумын төвд мөндөр 28 минут орж салхины хурд 12 м/с хүрсэн байсаныг ажиглагч А.Эрдэнэчимэг /99207634/ мэдээлэв. Хашаатад 3 айлын гэр, 2 айлын байшин нурсан, өргөн нь 300-400 м, урт нь 10 км орчим зурвас газар хамарсан байдалтай, 1 парадо маркийн жийп автомашин хийсэж сэг болсон, 1 Маяти/2,5 тн/ маркийн ачааны машин 1 тн устай  300 м орчим хийсч жолооч шидэгдэж нас барсан машин дундуураа мушгисан мэт болж шидэгдсэн байдалтай, 1 гүний худаг эвдэрсэн, нилээд хэдэн хүн байшин нурахад дарагдсан, мөндөрт зохигдож биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдсэн, адуу 65, үхэр 8, хонь 34, ямаа 63 тоогоор хорогдсон бог малын нүд, толгой мөндөрт хага цохиулсан нилээд хэд байсан. Хүмүүсийн харсанаар мөндөрийн хэмжээ тениссны бөмбөг мэт хэмжээтэй байсан гэв. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тооцоход 136,894,000 болж байна. Аймгийн ОБХ-ээс гүн нь 3 м, өргөн нь 10 м газар ухаж малын сэг зэмийг булах ажиллагааг хийж байна. Аймгаас 5 айлд гэр аваачиж өгсөн.
Өвөрхангай аймгийн Тарнын гүүр орчимд мөн 2014 он 7 дугаар сарын 26 өдөр 17-18 цагийн орчимд Торнадо ажиглагдаж, ширүүн том мөндөр орсныг явуулын хүн зургаар баталгаажуулсан байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/