2014 оны 9 дүгээр сарын эхний арав хоногийн цаг араагын нөхцлийн тойм

2016 оны 12 сарын 15

Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Хантайширийн нуруугаар 8-10 градус, Их нууруудын хотгор, Монголын Дорнод тал болон тал хээр говийн нутгаар 16-20 градус, Алтайн Өвөр говь, Галба, Өөш, Долоодын говиор 21-24 градус, бусад нутагт 11-15 градусдулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар 1.1-5.8 градусаар дулаан байлаа. [10914temperatur]

Агаарын температур өдөртөө Хангайн уулархаг нутаг, Хантайширын нуруугаар 19-25 градус, говийн нутгаар 31-36 градус, бусад нутагт 26-30 градус дулаан, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Булнай, Тарвагатай, Хантайширын нуруу, Орхон-Сэлэнгийн сав, Туул голын хөндийгөөр 0-7 градус хүйтэн, говийн нутгаар 1-5 градус, бусад нутгаар 6-10 градусдулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Баян-Өлгийн Толбо, Увсын Цагаанхайрхан, Завханы Тэлмэн, Говь-Алтайн Эрдэнэ, Архангайн Цахир сумдын нутгаар 34-39 градус, 36-45 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Булнай, Тарвагатайн нуруугаар Бурхантын хөндий, болон говийн нутгаар 51-59 градус, Говь-Алтайн Шарга, Өвөрхангайн Арвайхээр, Хархорин, Булганы Дашинчилэн, Сэлэнгийн Хушаат, Хэнтийн Баянмөнх сумдад 61-63 градус, бусад нутагт 41-49 градус дулаан, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Булнай, Тарвагатайн нуруугаар 1-10 градус хүйтэн, говийн нутгаар 4-7 градус, бусад нутагт 0-3 градус дулаан байлаа.

Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0-20 мм, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 21-35 мм, (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас бага, Увс нуурын хотгор, Завхан, Говь-Алтайг хил залгаа нутгаар дунджийн орчим, Булганы нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зүүн, Төв, Сэлэнгийн баруун тал, Мэнэгийн талаар дунджаас ахиу орсон.Харин Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдад тунадас ороогүй.

 Бэлчээрийн ургамлын ургалт 9 дүгээр сарын 10-ны байдлаар нутгийн 5 хүрэхгүй хувьд буюу Дундговийн Өргөн, Дорноговийн Мандах, Өмнөговийн Мандал-Овоо сумын нийт, Баян-Өлгийн Цагааннуурын хойд, Говь-Алтайн Жаргалантын баруун, Сүхбаатарын Түвшинширээн баруун хэсгээр гантай, 40 орчим хувьд гандуу, бусад нутаг буюу нийт нутгийн 55 гаруй хувь буюу Дархан-Уулын нийт, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Увс, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт сайн (3 дугаар зураг) үнэлгээтэй байна. 

Cалхины хурд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим Ховд, Хөвсгөл, Булганы ганц нэг сумдын нутгаар 16-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээндхүрч салхилав.

Цаг агаарын нөхцлийн онцлог: Газар тариалангийн ажилд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ хураах болон үр тариа ангилан хадах ажил явагдаж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү болон хадлан тэжээл бэлтгэх ажил явагдаж байна.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах