2021 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тойм

2021 оны 03 сарын 29

Салхи:

26-ны өдөр:  Баян-Өлгий аймгийн нутгаар салхи секундэд 16-22 метр, зарим үед 32 метр, Увс аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед секундэд 25-28 метр, Ховд аймгийн нутгаар 16-24 метр, зарим үед секундэд 26-32 метр, Говь-Алтайн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед 28-30 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл, Завхан аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед 24-34 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан байна.

27-ны шөнө:  Баянхонгорын зүүн хэсгээр секундэд 17-26 метр, зарим үед секундэд 24-28 метр, Архангай аймгийн нутгаар секундэд 16-23 метр, зарим үед 26 метр, Өвөрхангайн нутгаар секундэд 18-24 метр, зарим үед 26-30 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

27-ны өдөр:  Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-26 метр, зарим үед 28 метр, Өвөрхангай аймгийн нутгаар секундэд 18-24 метр, зарим үед секундэд 30 метр, Төв аймгийн нутгаар 16-18 метр, зарим үед секундэд 25 метр, Өмнөговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 22 метр Дундговь аймгийн нутгаар секундэд 16-20 метр, зарим үед 24 метр хүрч хүчтэй салхи салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

28-ны шөнө:  Хэнтийн өмнөд хэсгээр секундэд 16-19 метр, зарим үед секундэд 24 метр, Дорноговийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 22 метр, Cүхбаатар аймгийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед 22 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

28-ны өдөр: Дорнодын зүүн хэсгээр секундэд 18-23 метр хүрч салхилан шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Цасан шуурга:

26-ны өдөр: Увсын өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-23 метр, зарим үед секундэд 25-28 метр, Завхан аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-0.8 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 16-24 метр, зарим үед 24-34 метр хүрч, 01:52-05:21 минут үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

27-ны шөнө:Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 14-18 метр, зарим үед секундэд 23 метр, Архангайн хойд хэсгээр 0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Булганы өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас  орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-20 метр, зарим үед секундэд 24-29 метр, Сэлэнгийн баруун хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 12-15 метр, зарим үед секундэд 17-20 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

27-ны өдөр:Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-15 метр, зарим үед секундэд 17-20 метр, Орхон аймгийн нутгаар 0.5-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 10-15 метр, зарим үед 16 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 12-18 метр, зарим үед 22-25 метр хүрч, 00:15-08:10 минут үргэлжлэн цаг агаарын гамгишт үзэгдэл ажиглагдсан байна. 

28-ны шөнө: Дорнод аймгийн нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 16-23 метр, зарим үед секундэд 24 метр, 0:30-9:00 цаг  үргэлжилэн цаг агаарын гамшигт үзэгдэл,  Хэнтийн зүүн хэсгээр 0.0-0.7 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 15-19 метр, зарим үед секундэд 23-24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.       

28-ны өдөр: Сүхбаатарын зүүн, Дорнодын нутгаар  0.0-1.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-15 метр, зарим үед секундэд 17-20 метр, 01:45-6:09 цаг  үргэлжилэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/