Дэлхийн Усны өдөр 2021-Усны үнэ цэнэ

2021 оны 03 сарын 19

 

“Усны үнэ цэнэ”

Дэлхийн улс төрчид, санхүүчид, эрдэмтэн судлаачид өнгөрсөн зууныг газрын тосны (хар алт) төлөөх зуун байсан бол энэ зуун усны (цэнхэр алт) төлөөх зуун болно гэж бараг санал нэгтэй тунхаглаж байна.  

      Иймд хүн төрөлхтний амьдралын тулгуур элемент хийгээд хөгжлийн түлхүүр болох Усны асуудалд дэлхий нийтээр, том жижиг, баян, ядуугүй анхаарлаа төвлөрүүлэх болж 1992 онд Ирландын Дублинд ДЦУБ-аас  ‘’Усны нөөц ба байгаль орчин’’ гэсэн сэдвээр зохион байгуулсан олон улсын бага хурал, мөн 1992 онд Рио-де-Жанейрод чуулсан НҮБ-аас ‘’Байгаль орчин ба хөгжил’’ гэсэн сэдвээр зохион байгуулсан олон улсын бага хурал зэрэг Дэлхийн хэмжээний уулзалтаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ыг Дэлхийн усны өдөр болгон зарлаж, 1993 оноос эхлэн Дэлхий даяар тэмдэглэх болсноор 29 жил болж байна. 

2019 оны Дэлхийн Усны өдрийг Усны үнэ, цэнэ сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна.

     Энэ жилийн Усны өдрийн гол зорилго Тогтвортой Хөгжлийн Зорилтоос үүдэлтэй буюу Тогтвортой Хөгжлийн Зорилт 6 дугаар зорилтыг (SDG-6) ханган биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн буюу  2030 оны түвшинд усыг бүгдэд хүрэлцээтэй болгохын төлөө улс орон бүр, байгууллага, хүн бүхэн хичээж зүтгэхийг уриалсан болно.

Юуны өмнө “Усны үнэ цэнэ” хэмээх ойлголт нь усны үнэ өртөг ч  гэдэг ойлголтоос их өргөн, гүн гүнзгийн ойлголт, утга учиртайг ялгах хэрэгтэй.  “Усны үнэ цэнэ” хүмүүсийн ахуй амьдрал, хүнс хоол, соёл, ёс заншил, эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засаг, байгаль орчны зэрэг үнэ цэнээр илэрхийлэгдэх ба мөн өргөн хүрээтэй, нарийн төвөгтэй ойлголт юм.

Усны үнэлж баршгүй, үнэлэх боломжгүй хүний хэрэгцээг хангаж, хүн, экосистемийн тэтгэж буй шинж чанар, ач холбогдол, далд мөн чанарыг усны үнэ цэнэ гэх.  Усны үнэ цэнэ (экологи-эдийн засгийн үнэлгээ) нь эдийн засгийн утгаараа хэрэглээний өртөг, хэрэгцээт чанарыг илэрхийлэл гэж бас болох. Ус-үнэлэгдээгүй эрдэнэ гэж тодорхойлсон ч байна.

Ашиг тус, хэрэгцээт чанараараа асар өндөр, үнэлж баршгүй усны үнэ цэнийг ойлгоогүй, мэдрээгүй улмаас усны нөөцийн алдаатай менежмент явуулж, усыг үнэгүйдүүлэн, үр ашиггүүй зарцуулах, бохирдол, хомстол үүсгэдэг байна.

Ус бодит үнэ, цэнийг тооцохдоо түүний нийгэм-эдийн засаг, байгаль орчин болон ахуй амьдралд үзүүлж буй олон талт мөн чанар, утга учир, ач холбогдол  хийгээд эрсдэлийг харгалзсан байх шаардлагатай.

Харин усны үнэ гэдэг нь хэрэглэгч-ашиглагчид усны нөөцийг ашигласныхаа төлөө төлж буй мөнгөн дүн юм (тодорхой хэмжээний ус авч ашиглах болон бохирдуулж буцаан нийлүүлэх аль аль нь хамаарна). Бид усных нь үнийг биш, харин усыг цэвэрлээд, тээвэрлээд хүргэж өгсөн үйлчилгээний төлбөрийг л төлдөг. Одоогийн байдлаар Монгол улсад усны үнэ нь усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, усны үйлчилгээний тариф, татааснаас бүрдэж байна. Та орон сууцанд амьдардаг бол нэг литр цэвэр усны үйлчилгээнд 32, үйлдвэр, аж ахуйн газрууд 55 мөнгө л төлж байгаа буюу айл өрх 0.55-0.80 төг/л, үйлдвэр, албан газар 1.10-1.50 төг/л байна.

Усны үнэ цэнийг  доорх 5 үндсэн зарчим, хэлбэрээр илэрхийлдэг байна.  Үүнд:  

1.  Усны байгалийн нөөц, экосистемийн үнэ цэнэ.

Ус байгалийн бүхий л экосистемийг тэтгэхийн зэрэгцээ бүхий л төрлийн усыг экосистем өөрөө бүрдүүлэн бий болгоно.  Хүн усыг янз бүрийн зориулалтаар авч хэрэглэхдээ түүний тоо, чанарыг өөрчлөн,  ихэнхдээ доройтуулан, бохирдуулан буцаад байгальд нь нийлүүлнэ. Энэ утгаараа байгаль усны эргэлт  маш  чухал хийгээд хүртээмжтэй экосистемийн үйлчилгээний нэг болно. Өөрөөр хэлбэл хур бороо болж байгаль дэлхийг сэргээж, ургац,  хүнсний хангамжийг нэмэгдүүлэх  үр өгөөжөө өгөх бол, гол мөрөн болж усны эрчим хүч үйлдвэрлэх зэрэг бусад усан хангамж, хэрэглээний асуудлыг шийдвэрлэнэ.

2.  Усны хуримтлал, дамжуулалт, тээвэрлэлт, цэвэрлэгээ, хангамж зэргээр түүний дэд бүтцийн болох үнэ цэнэ илэрнэ

Манайхан юм л бол дэд бүтцийн хөгжилд анхаарах дэд бүтцээ хөгжүүлье гэж ярьдаг.  Усны хуримтлах буюу ашиглалат хэрэглээний зориулалтаар олборлон хуримтлуулж түүнийг хэрэглэгчид янз бүрий хоолой, арга замаар тээвэрлэн дамжуулан хүргэх,  улмаар усан хангамжийгг шийдвэрлэх, бохир усыг цэвэрлэх байгууламж барих зэргээр бүхэл бүтэн дэд бүтэц бий болдог.  Өөрөөр хэлбэл ус бол “дэд бүтэц”  юм. Хэрвээ устай холбоотой энэхүү дэд бүтэц доголдох, учир дутагдал болох аваас  нийгэм-эдийн хөгжлийг саатуулан, сөргөөр нөлөөлж, байгаль орчин, экосистемд аюул занал учруулна.  Нийслэлийн нийт хүн амын 38.0 хувь нь цэвэр усыг төвлөрсөн ус түгээх системээр, 58.0 хувь нь 727 ус түгээх цэг, худаг болон зөөврөөр, 4.0 хувь нь усан сан, гол горхи, булаг шанднаас авч байна. Улаанбаатарын цэвэр усыг Туул голын сав газар сунан тарсан 174 гүний худгаас дөрвөн байрлалд татан нэгтгээд, улмаар хот даяар 10 том усан санд тарааж хуримтлуулдаг. Газар доор сүлжилдсэн 370 км урттай, бүдүүн, нарийн төмөр хоолойгоор цэвэр усаа түгээж таны орон сууцанд, үйлдвэр, аж ахуй болон албан байгууллагад хүргэдэг. Нийслэлд ахуйн бохир усыг цэвэршүүлэх 6 цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх 1 цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Хүчин чадлын хувьд 400 (Баянгол) -170000 (Төв цэвэрлэх байгууламж) м3/хоног байна. Харин нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжээд нэлээд хэдэн жил боллоо.

3.  Ундны ус, эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэвэр зэрэг үйлчилгээ үзүүлэх үнэ цэнийн тухайд 

Айл өрх, сургууль, ажлын байр, эрүүл мэндийн байгууллагуудын усны үүрэг, хэрэглээ маш чухал зүйл байдаг нь ойлгомжтой. Энэ утгаараа эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэвэртэй (WASH) холбоотой усны үнэ цэнэ үнэлж баршгүй зүйл болно. Ялангуяа энэ цар тахлын үед (COVID-19) усны ач холбогдол, үнэ цэнэ нь улам нэмэгдэж  байна.  Гэдэсний суулга өвчнөөс шалтгаалсан нас баралтын 88 хувь нь ундны усны хомстол болон эрүүл ахуйн нөхцөл байдал муугаас болжээ.

4.  Хүнс, ХАА үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэх хамгийн чухал үндсэн түүхий эд болох хувьд усыг үнэлж цэнэж, ач холбогдол, утга учир,  мөн чанарыг тодруулах учиртай

Үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүнийг гаргахад заавал ус орсон, зарцуулсан байдаг. Тухайлбал, нэг хуудас цаас үйлдвэрлэхэд 10 литр, 500 грамм хуванцар үйлдвэрлэхэд 91 литр ус тус тус зарцуулах жишээтэй.

Дэлхийн хэмжээгээр авч үзвэл хөх усны 70 хувь нь газар тариалан, төмс хүнсний ногооны усалгаанд хэрэглэдэг байна. 

Малын тэжээл бэлтгэх болон мах, цагаан идээ бэлтгэхэд их хэмжээний ус хэрэглэдэг.  1 кг улаан буудай үйлдвэрлэхэд ойролцоогоор 1500 литр ус шаардагдах бол 1 кг үхрийн мах бэлтгэхэд түүнээс 10 дахин их шаардагддаг байна.

Ус ба цахилгаан, эрчим хүч хоорондоо нягт уялдаа холбоо, харилцан хамаарал бүхий асуудал байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 13 усан цахилгаан станц ажиллаж 27.5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байна.  Дэлхий дээр үйлдвэрлэлийн зориулалтаар олборлож буй усны 75 хүртэлх хувийг эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж байна. 

5. Нийгэм-соёлын буюу Усны соёл, ёс заншил, аялал сувилал, оюун санааны онцлог шинж чанар, үнэ цэнэ

Ус бас биднийг оюун санааны болон урлаг, соёлын бүтээл, шашин шүтлэг, нийгмийн олон ойлголт, ухагдахуунтай холбож өгдөг.  2006 оны Усны  өдрийг Ус ба Соёл сэдэвтэй байсныг санацгаая.  Зуун зууны гайхамшигт соёлын бүтээлүүд, хөгжмийн зохиол, уран зураг, уран зохиол, кино урлагт усны гайхамшиг тусгалаа олж, шинжлэх ухааны гарамгай бүтээлүүд ч төрж, хөгжихөд ус гол хүчин зүйл болсоор иржээ. Дэлхийн аль ч бүс нутагт усыг дээдлэх үзэл бий боловч хэлбэр нь өөр өөр байна. Гэхдээ усны үнэ цэнийг шүтэн биширч, амьдралын эх булаг хэмээх үзэл нийтлэг юм. Хэрлэн голын сав газрын УННМ-ийн төлөвлөгөөний 1.3 Арга хэмжээ: Уламжлалт зан үйлийг сэргээж, оновчтой үйл ажиллагаа нэвтрүүлэх хэмээх зүйл ангид  ... Хэрлэн голыг “Лусын тахилга”- тай гол болгох ажлыг нутгийн иргэдийн санаачлагд тулгуурлан шийдвэрлэх … гэсэн байх жишээтэй.

Байгаль дахь ус гол горхи, нуур цөөрөм хүнд амар амгаланг мэдрэхэд тусалдаг.  Усны урсгалын ширтэж харахад амардаг, голыг эргээр урсгал сөрж дагаж алхах амардаг, зүрс судасны өвчин сайн гээд л ярьдаг. Хүний эрүүл мэндэд үзүүлж буй усан эмчилгээ, янз бүрийн рашаан сувиллын ач тусыг үнэлэхийн аргагүй. Амьд явбал ус ууна, Ус уух тавилантай гэж ярьдаг нь учиртай. Өвчин тахлын үед алтаар бүрж, газрын тосоор угааж хамгаалахгүй, зөвхөн усаар угааж, цэвэрлэж, хамгаалж, урьдчилан сэргийлж болохыг ойлгох хэрэгтэй юм шиг байна  

Усны олон талт бодит ач тус, үнэ цэнийн илэрхийлэх нэг талбар бол ундны ус, эрүүл мэнд, эрүүл ахуй ариун цэврийг хангах зэрэг  үйлчилгээ байдаг тухай дээр дурдсан.  Ус бол ариутгагч гэж нэгэнтээ тодорхойлсон байна.

Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгараад буй халдварт өвчинтэй тэмцэхийн тулд юуны өмнө Хүний хэрэгцээг хангасан буюу чанар, эрүүл ахуйн ариун цэврийн нөхцөлийн хувьд шаардлага хангасан ундны усны найдвартай  эх үүсвэр, хуримтлуулах, хадгалах, зөөвөрлөх түгээх боловсронгуй системтэй байх нь (усны дэд бүтэц) тодорхой. Өглөө бүр 2-3 аяга ус өлөн элгэн дээр, шүдээ угаахаас өмнө заавал ууж байх, өдөрт 2.8 литрээс багагүй ус ууж байвал эрүүл явахын үндэс суурь гэж мэргэжлийн эмч нар зөвлөсөн байдаг.

Айл өрх, сургууль, ажлын байр, эрүүл мэндийн байгууллагуудын усны үүрэг, хэрэглээ маш чухал зүйл байдаг нь ойлгомжтой. Энэ утгаараа эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэвэртэй (WASH) холбоотой усны үнэ цэнэ үнэлж баршгүй зүйл болно. Ялангуяа энэ цар тахлын үед (COVID-19) усны ач холбогдол, үнэ цэнэ нь улам нэмэгдэж, тодорч байна.  Өвчин тахлын үед алтаар бүрж, газрын тосоор угааж хамгаалахгүй байлгүй, зөвхөн усаар л угааж, цэвэрлэж, хамгаалж, урьдчилан сэргийлж болохыг ойлгох хэрэгтэй биз.

Усны болон эрүүл мэнд, эрүүл ахуй, ариун цэврийн чиглэлийн олон улсын байгууллагууд энэ өвчин тахлын үед хэрэгжүүлэх 5 үндсэн зарчмыг  зөвлөсөн байна. Үүнд:

Нэгд, гарын ариун цэврийн талаарх бүх нийтийн  мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх

Гараа савантай усаар угаах нь COVID-19-ийн эсрэг хамгийн үр дүнтэй арга хэмжээ боловч дэлхийн хүн амын 40 орчим хувь нь гэртээ цэвэр ус, саван дутагдалтай амьдарч байгаа гэсэн тоо баримт байна. Энэ асуудал манай улсад бий юу ?. Гараа угаахдаа 20-хон  секунд зарцуулахад халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм байна.

Хоёрдугаарт, Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах гэсэн бол Гуравт,  Хүн бүр ус, ариун цэврийн байгууламжийн хамгийн наад захын хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой гэжээ.

Цар тахлын үеэр хүмүүс төлбөрөө төлөх боломжгүй эсэхээс үл хамааран эдгээр үйлчилгээгээр тасалдах, доголдох ёсгүй. Энэ утгаар Монголын засгийн газрын тодорхой хугацаанд ард иргэдийн ус, цахилгаан зэрэг хэрэглээний төлбөрийг түр чөлөөлсөн шийдвэр нь энэхүү зөвлөмжтэй тун нийцэж байна. Ялангуяа эмзэг  бүлгийг нэн тэргүүнд анхаарах гэжээ.

Өөр нэг нэн тэргүүний зорилт бол эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, сургууль, албан байгууллагуудад аюулгүй, хүрэлцээтэй ус, ариун цэврийн байгууламжийн тасралтгүй хангамжийг бий болгох явдал юм.

Эцэст нь цар тахлын үед Ус, ариутгах татуургын үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн хийгээд бүх талын дэмжлэг үзүүлсэн байх ёстой гэж чухалчилсан байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/