Цаг уур, уур амьсгал, ус ба хүрээлэн буй орчны холбогдох үйлчилгээ болон хэрэглээний комиссын анхдугаар хуралдааны II хэсгийн хурал болж байна
2021 оны 02 сарын 23
Дэлхийн цаг уурын байгууллагын Цаг уур, уур амьсгал, ус ба хүрээлэн буй орчны холбогдох үйлчилгээ болон хэрэглээний комиссын анхдугаар хуралдааны II хэсгийн хуралдаан болж байна. Уг хуралдаан 2021 оны 2 дугаар сарын 22-26-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд ДЦУБ-ын гишүүн 43 улс орон, олон улсын байгууллагаас нийт 500 орчим төлөөлөгчид оролцож байна. Монгол улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин тэргүүтэй холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож байна.
Цаг уур, уур амьсгал, ус ба хүрээлэн буй орчны холбогдох үйлчилгээ болон хэрэглээний комиссын анхдугаар хуралдааны II хэсгийн хурлаар уур амьсгалын тулгуур станцуудад үндэслэсэн уур амьсгалын үйлчилгээний шаардлага, цаг агаар, уур амьсгал, ус болон сансар огторгуйн цаг агаарын аюултай үзэгдлийг ДЦУБ-д бүртгэлд оруулах, дэлхийн мэдээ-боловсруулалт болон урьдчилан мэдээлэх системд ДЦУБ-ын ус судлалын төвүүдийг байгуулах зэрэг цаг уур, уур амьсгал, ус ба хүрээлэн буй орчны холбогдох үйлчилгээ болон хэрэглээний талаарх асуудлуудаар нийт 20 гаруй баримт бичгийг хэлэлцэн шийдвэрүүдийг гаргах юм.