Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2020 оны шинжилгээний ажлын дүн гарч, шилдгүүдээ шалгарууллаа

2021 оны 01 сарын 28

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2020 оны шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 1 дүгээр байр, Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 2 дугаар байр, Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 3 дугаар байр эзэллээ. 

Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2020 оны ажлын үр дүнгээр  Говь-Алтай аймгийн “Бугат”, Увс аймгийн “Хар-Ус”, Хэнтий аймгийн “Баян-Овоо” өртөөд “2020 оны тэргүүний өртөө”-гөөр, Хэнтий аймгийн “Хэрлэн-бороо” экспедиц, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-бороо” экспедиц “2020 оны тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори “2020 оны байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор, Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори “Улсын тэргүүний лаборатори”-оор тус тус шалгарлаа. 

Шинжилгээ, мэдээллийн 2020 оны ажлын үр дүнг үндэслэн Хэнтий аймгийн “Норовлин”, Ховд аймгийн “Дөргөн”, Сэлэнгэ аймгийн “Зүүнбүрэн” харуулуудыг “2020 оны тэргүүний харуул”-аар, Баянхонгор аймгийн “Цагаантуруут-Галуут”, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн-Мөрөн”, Хэнтий аймгийн “Онон-Дадал” усны харуулуудыг “2020 оны тэргүүний ус судлалын харуул”-аар шалгаруулаа. 

Оны тэргүүний салбар, нэгжүүдийг өргөмжлөл, дагалдах техник хэрэгсэл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/