Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн цахимаар зохион байгуулагдлаа

2021 оны 01 сарын 28

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын удирдах ажилтны семинар, зөвлөлгөөн эхэллээ. Энэ жилийн семинар зөвлөлгөөн цахимаар зохион байгуулагдаж байгаа ба 21 аймаг, хотын УЦУОШТ-ийн дарга, ЦУОШГ-ын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Зөвлөгөөний эхэнд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2020 оны ажлын үр дүн, цаашдын зорилтын талаар илтгэл тавьлаа. Тус илтгэлд  салбарын хэмжээнд өдөр тутам хийгддэг шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний ажлын дүн, 2020 онд хийгдсэн төсөл, арга хэмжээний биелэлт, өнөөдөр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замын тухай, цаашид 2021 онд дэвшүүлж буй зорилтын талаар дурдсан юм. Үүний дараа 2021 онд салбарын анхаарах асуудал, шийдвэрлэх томоохон асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Зөвлөгөөний 2 дугаар хэсэг буюу семинараар тус газрын хэлтсүүд болон харьяа байгууллагууд 2020 оны ажлын талаар, цаашид анхаарах ажлуудын талаар тус бүрдээ илтгэл тавьж, семинарт оролцогчдын асуултад хариулав.  

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ жил ийнхүү цахим хэлбэрээр амжилттай болж өнгөрлөө. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/