Шинэ жилийн мэндчилгээ

2020 оны 12 сарын 30

     

        Эрхэм хүндэт ус цаг уурчид аа

          Та бүхэндээ шилжин ирж буй шинэ оны мэнд хүргэж, энэ өдрийн амар амгаланг тань айлтган мэндчилж байна.

          Улиран одож буй 2020 он маань ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын хувьд амжилт, бүтээлээр дүүрэн, байгаль, цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээ сэрэмжлүүлэн хамгаалах эрхэм зорилгоо мэргэжлийн өндөр түвшинд амжилттай ханган биелүүлсэн он болж өнгөрч байна.

         Ирж буй 2021 онд тус газраас олон чухал ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд тус газрын хашаанд шинээр баригдаж буй хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антений цамхагийн 9 давхар барилгын угсралтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авах, Чингэлтэй хайрханы “Зүрх” уулын оройд Допплерийн шинэ радарыг суурилуулж, 8 дугаар сард  ашиглалтад хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

         Монгол улсын ус цаг уурын албаны тулгын чулууг тавилцаж, гал голомтыг нь бадрааж өнөөгийн хойч үедээ өртөөлөн хүргэж ирсэн үе үеийн ахмад ус цаг уурчид, энэ хариуцлагатай албыг нэр төртэйгээр гүйцэтгэж буй мэргэжил нэгт ус цаг уурчид, арын албанд зүтгэж буй үйлчилгээний ажилтнууддаа шинэ оны баярын  мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

        ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ- ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА, ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ                             С.ЭНХТҮВШИН

                                            2020-12-30

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/