ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн 24 дүгээр хурал боллоо

2020 оны 11 сарын 20

ОУИНБ-ын Ази, номхон далайн бүсийн цаг уурын дэд ажлын хэсгийн (APANPIRG/MET SG24) 24 дүгээр хурал 2020 оны 11 сарын 16-наас 20-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, Нислэгийн цаг уурын төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Б.Болормаа, Төсөл, хөтөлбөр судалгааны ахлах инженер Н.Энхдалай нар оролцлоо. Тус хуралд 31 улс орны 138 төлөөлөгчид оролцлоо.  Энэхүү хурлаар нийт 31 улс 8 чиглэлээр нисэхийн цаг уурын хэрэгцээ, шаардлага, мэдээлэл солилцоо, үйлчилгээний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр ажиллаж буй төсөл, үүссэн хүндрэл бэрхшээл, харилцан мэдээлэл солилцоо, хэлэлцүүлэг зэрэг  54 асуудал  25 ажлын хуудас “WP”, 29 мэдээлэх хуудас “IPs”  хэлэлцсэн. Мөн цаг уурын мэдээлэл солилцооны загвар IWXXM -ыг Чикагогийн  конвенцийн Хавсралт 3-т орж буй 79 дэх нэмэлт, өөрчлөлтийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Монгол улсын төлөөлөгчид ROBEX Handbook (Бүсийн цаг уурын мэдээлэл солилцооны гарын авлага) -ийн шинэчлэлд Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал (ZMCK)-ийн тухай мэдээллийг оруулах саналаа хүргүүлж хэлэлцүүллээ.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/