Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшинөөр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа

2020 оны 11 сарын 09

ЦУОШГазрын дарга С.Энхтүвшинөөр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймагт ажиллаж, харьяа өртөө, харуулуудын үйл ажиллагаатай танилцан шалган зааварлалт хийх, цаг уурын автомат станцын тохиргоог хянах, шинэчлэх, өвөлжилтийн нөхцөл байдал, цасан бүрхүүл, мөсний үзэгдэл ямар байгаа талаар газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэг Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын цаг уурын шинжилгээний өртөөний үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлов. Энэ үеэр цаг уурын шинжилгээний өртөөний дотоодын хэрэгцээнд шаардлагатай компьютерийн иж бүрдлийг гардуулан өгсөн юм.

Сумдын цаг уурын өртөөдийн хамгийн гол тулгамдсан асуудал нь өртөөний барилга гэж албан хаагчид хэлж байлаа. Тухайлбал, Хэнтий аймгийн Баян-овоо сумын цаг уурын өртөөний барилга нь 2004 онд баригдаж, 2010 онд албан хаагчид өөрсдийн хөрөнгө, нөөц бололцоогоор дүнзээр засвар хийсэн хэдий ч  албан тасалгааны стандарт шаардлага хангадаггүй, дулаан алдагдал ихтэй зэрэг олон нөхцөл шалтгааны улмаас шинэ барилга бариулах хүсэлтэй байгаагаа уламжлав. Энэ асуудлаар Газрын дарга С.Энхтүвшин тус сумын ИТХ-ын дарга болон ЗДТГ-ын дарга нартай нь уулзалт хийж орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвөөс дэмжлэг авч цаг уурын шинжилгээний ажил явуулах стандартыг хангасан конторын барилга бариулах талаар ярилцаж асуудлыг шийдвэрлэж өглөө.

Дээрх Цаг уурын шинжилгээний өртөөд бүгд цаг уурын хэмжлийн автомат станц суурилуулан ашиглаж байгаа бөгөөд албан хаагчид бүгд мэргэшсэн, хөтөлбөрт ажил жигдэрсэн байгааг ажлын хэсэгийнхэн сайшааж байлаа. Харин Цаг уурын шинжилгээний ажиглалтын талбайн хамгаалалтын тор болон ус, цаг уурын шинжилгээний ажлын хэвийн тасралтгүй ажиллагаа явуулахад дутагдалтай байгаа шинжилгээний багаж, техник, хэрэгслүүдийг солих, шинэчлэх шаардлага байгааг ЦУОШГ-аас анхаарч ажиллахаар болов. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/