Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

2020 оны 10 сарын 30
Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийх, Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80-н хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, Аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/