Цацрагийн Онлайн сургалт боллоо
2020 оны 10 сарын 01
Монгол улсын хэмжээнд “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян 2020 оны 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ аяны хүрээнд ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтэс, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газартай хамтран цацрагийн хэмжилт хийдэг орон нутгийн техникч нарт “Монгол улсын орчны цацрагийн хяналт шинжилгээний хэрэгжилт”, “Гадаад орчин, хүн амын шарлагын хяналт” сэдвээр 1 өдрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтанд 18 аймгийн 25 техникч болон орон нутгийн цацрагийн хяналт хариуцсан байцаагч нар оролцов.