Арктикийн далайн мөсний түүхэн дэх 2 дахь бага түвшинд хүрлээ

2020 оны 09 сарын 23
Уур амьсгалын өөрчлөлтийн гол тодрхойлогч болох Арктикийн далайн мөс хайлалтын улирал дууссны дараа жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ. Энэ нь 2012 онд ажиглагдсан хамгийн бага түвшний дараагийн хоёр дахь хамгийн бага хэмжээ болж байгаа юм. АНУ-ын Цас, Мөсний Мэдээллийн Үндэсний Төв (NSIDC) 9-р сарын 15-нд далайн мөсний хэмжээ 3.74 сая хавтгай дөрвөлжин км болсныг мэдэгдэв. Бусад сансрын агентлагууд ч энэ жил далайн мөсний хэмжээ хамгийн бага хоёр дахь түвшинд хүрсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа юм. Сүүлийн 14 жил буюу 2007-2020 онуудад далайн мөс 14 удаа хамгийн бага түвшинд хүрснийг 42 жилийн турш хийж байгаа хиймэл дагуулын мэдээлэл харуулж байна. Агаарын болон усны хэт өндөр температур мөсний дээрээс доороос зэрэг нөлөөлснөөр хайлалтын хэмжээ ихэсч байгаа аж.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/