Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр 35 дахь жилдээ тохиож байна

2020 оны 09 сарын 16
Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр буюу Монреалын протокол хүчин төгөлдөр болсны 35 жилийн ой жил бүрийн 9 дүгээр сарын 16-нд тохиодог. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө турш олон сайн зүйлийг бүтээсэн боловч тэдгээрээс бас нэлээд сөрөг үр дагавар бий болжээ. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга бол нарнаас ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалдаг давхарга юм. 1970-аад оны сүүлчээр ажиллаж байсан эрдэмтэд хүн төрөлхтөн энэхүү хамгаалалтын бамбайд нүх үүсгэж байгааг олж мэдээд тэд түгшүүрийн дохиог өгөв. Энэ нүх нь хөргөгч, агааржуулагч гэх мэт аэрозоль, хөргөлтөд ашигладаг озоны давхаргыг задалдаг хий (ODS) -ээс үүдэлтэй байсан тул арьсны хорт хавдар, катаракт өвчний тохиолдол нэмэгдэж, ургамал, таримал, экосистемд гэмтэл учруулах аюул заналхийлж байв. Тиймээс хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1972 онд олон улсын хуралдаанаас санаачлан байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ивээл дор дэлхийн улс орнуудын энэ талаар мэдлэг чадвар бүхий эрдэмтэн мэргэд, олон улсын харилцааны мэргэжилтнүүд 1985 он хүртэл хэд хэдэн удаа хуран чуулж, тулгараад байгаа аюултай үзэгдэл асуудлаар санаа бодлоо солилцож, гарах арга замыг дипломат бодлогын хүрээнд олж тогтоосон нь аюулыг сөрөн зогсоох эхлэл болжээ. Ийнхүү озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц буюу Монералын протоколыг 1985 онд Австри улсын нийслэл Вена хотноо баталснаар авралын од болон гялалзах болжээ. Монералын протоколын дагуу засгийн газрууд, эрдэмтэд, аж үйлдвэрүүд хамтран озон задалдаг бодисын 99 хувь багасгахын төлөө хамтран ажилласан. Энэ протоколын ачаар озоны давхарга нөхөгдөж, энэ зууны дунд үе гэхэд 1980 оноос өмнөх утгадаа эргэж орох төлөвтэй байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/