Зуншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд муу байна

2020 оны 08 сарын 25

Зуншлагын байдал 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 орчим хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумдын нутгаар муу  байна.

Агаарын температурын 8 дугаар сарын дунд арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг болон Хархираа Түргэний уулсаар 0,8-10,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Булнай, Тарвагатай нуруугаар 10,1-15,0 градус, говийн нутгаар 20,1-27,8 градус, бусад нутагт 15,1-20,0 градус дулаан  буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Хэнтий Дорноговийн зарим нутгаар дунджаас 1,1-2,8 градусаар сэрүүн байсан бол баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар дунджаас 1,1-2,8 градусаар дулаан байлаа.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/