Цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгдсэн үйл ажиллагаа явууллаа

2020 оны 08 сарын 05

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу 2 дахь удаагийн цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгдсэн үйл ажиллагааг 2020 оны 7 сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаа. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 7 аймгийн нийт 12 экспедицүүд  ажилласан. Монгол орны ихэнхи нутагт зуншлага хэвийн байгаа боловч говийн аймгуудын нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар гантай буюу гандуу байна. Гантай, гандуу байгаа газруудаар 10 экспедиц ажилласан.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Төв аймгийн нийт сумдаар 4-35мм, ургамлын гарц муу байгаа сумдаар 4-12мм, Эрдэнэсант 14, Дэлгэрхаан 12.7, Бүрэн 5мм бороо орлоо. Дундговь аймгийн нутгаар 1-8мм, нутгийн хойд тал арай ахиу орсон. Говь-угтаал 8, Адаацаг болон Эрдэнэдалай 6, Мандалговь 6.4мм орлоо. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 0.8-55мм, хамгийн бага Зэлтэр 0.8, бусад нутгаар 15мм-ээс дээш орлоо. Ургац муу байсан Сэлэнгэ аймгийн тариалангийн газруудаар ахиу бороо орж, тариамал ургамлын ургац сэргэсэн. Баянхонгор аймгийн 7 сумдад 7-16 мм хур тунадас орсон. Өвөрхангай аймгийн 12 сумдын нутагт 1-11мм, хамгийн их нь Баруунхайрхан 11, Бүрд 10 мм тунадас орлоо. 

Цаашид говийн хэдэн аймгийн нутагт зуншлага тааламжтай биш байгаа тул хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг чиглүүлэн цаг агаарын тааламжтай нөхцлийг алдахгүй ажилуулахаар төлөвлөж байна.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/