2020 оны 7 дугаар сард баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн нутгийн зарим газарт дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага хур тунадас орсон байна

2020 оны 08 сарын 04

7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

Агаарын температурын сарын дундаж уулархаг нутгаар 10,1-15 градус, говь, тал хээр нутгаар 20,1-26,8 градус, бусад нутагт 15,1-20 градус дулаан (4 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-4,6 градусаар дулаан, нутгийн баруун болон төв, зүүн аймгуудын зарим газраар дунджийн орчим ба түүнээс 1,1-1,9 градусаар сэрүүн байлаа.

7 дугаар сард хур тунадас Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-20 мм, Ховд, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорнод, Өмнөговийн зарим, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 20,1-50 мм, Хөвсгөлийн нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 50,1-197 мм (6 дугаар зураг) орсон. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал баруун, төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн нутгийн зарим газарт дунджийн орчим ба түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/