Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антений цамхагийн барилгын шав тавих ёслол боллоо

2020 оны 06 сарын 29

          "Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антений цамхагийн байр" буюу Цаг уур, орчны шинжилгээний албаны төв байрны өргөтгөлийн шав тавих ёслол өнөөдөр зуны дунд сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр боллоо. Барилгын шав тавих ёслолын ажиллагаанд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, “Чинбат”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Уртнасан болон  албаны бусад хүмүүс оролцлоо.

            Уг барилга нь нийт 3,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд барилгын гүйцэтгэгчээр нь "Чинбат" ХХК шалгарчээ.

           Цаг уур, орчны шинжилгээний газрын төв байр нь анх 1966 онд ашиглалтад орсон бөгөөд хиймэл дагуулын мэдээ хүлээн авах антений цамхагийн 9 давхар байр баригдаж, 2021 оны эхээр ашиглалтад орсноор  ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг агаарын урьдчилсан болон урьдчилан сэргийлэх мэдээний чанар, хүртээмж сайжирч, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, урьдчилан сэрэмжлүүлэх бодит нөхцөл бүрдэх юм. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/