Болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2020 оны 04 сарын 24

2020 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар Дархан, Орхон, Сүхбаатарын зарим, Хэнтийн зүүн хэсэг, Төв аймаг, Улаанбаатар хот, Булган, Архангайн хойд, Хөвсгөл, Завханы зүүн, Увсын зүүн талын нутгаар хуурайшлын зэрэг ихтэй буюу Түймрийн эрсдэл НЭН ИХ, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн, Хэнтий аймгийн нутаг түймрийн эрдсэл ИХ БУЮУ АЮУЛТАЙ түвшинд, Сүхбаатарын ихэнх, Дорнод, Хэнтийн өмнөд хэсгээр түймрийн эрсдэл ДУНД түвшинд байна.

Цаашлаад цаг агаар нэлээд дулаарахтай холбогдон  түймрийн эрсдэл бүхий бүс нутаг нэмэгдэх тул иргэд дор бүрнээ болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

 

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/