COVID-19: Дэлхийн цаг уурын байгууллага арга хэмжээнүүдээ 6-р сар хүртэл хойшлууллаа

2020 оны 03 сарын 17

Дэлхий даяар тархаад буй COVID-19-ийн нөлөөлөл хийгээд энэхүү вирусын эсрэг авч буй арга хэмжээнүүдийг үр дүнтэй байлгахыг тулд Дэлхийн цаг уурын байгууллага 3-р сараас эхлэн хийхээр төлөвлөсөн олон арга хэмжээ, уулзалтыг 6 дугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. 
 
энэхүү шийдвэрийн хүрээнд жил бүрийн  3-р сарын 23-ны өдөр болдог Дэлхийн цаг уурын өдөр, 4-р сард болох байсан техникийн болон бодлогын янз бүрийн уулзалтууд, 6-р сарын 9-ээс 12-ны хооронд болох байсан ДЦУБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурал зэрэг арга хэмжээнүүд хойшиллоо. Эдгээр уулзалтыг 2020 оны сүүлээр хийхээр төлөвлөжээ.

Энэхүү шийдвэр нь дэлхийн ноцтой нөхцөл байдалтай тулгараад буй энэ үед авч буй бусад олон улсын бусад байгууллагуудын урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй нийцэж байгаа бөгөөд ДЦУБ-ын зүгээс  гишүүн 193 орны Үндэсний Ус, цаг уурын албаны ажилтнуудын  аюулгүй байдлыг хангахыг зорьж гаргасан шийдвэр юм. 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/