2019-2020 оны өвөл Цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 113 мянга гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна

2020 оны 03 сарын 16

Агаарын дундаж температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруу, Увс нуур, Дархадын хотгороор 25-38,5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хяргас нуурын хөндий, Бор хярын элс, Тамсагийн хоолойгоор 20,0-24,9 градус, тал хээр говийн нутгаар 10,0-14,9 градус, Алтайн Өвөр, Шарга, Заг Сүүж, Борзон, Галба, Улаан нуур, Загийн Усны хөндийгөөр 3,3-9,9 градус,  бусад нутгаар 15,0-19,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутгаар дунджаас 1,1-6,2 градусаар дулаан, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджийн орчим, Хэнтийн Биндэрт дунджаас 1,4 градусаар хүйтэн (2 дугаар зураг)  байлаа.

Өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан ба 2019 оны 12 дугаар сарын сүүлийн арав хоногт шөнөдөө ихэнх нутагт 30-40 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 41-48 градус, говийн нутгаар 20-29 градус хүрч хүйтэрсэн. 1 дүгээр сард хүйтний эрс бага зэрэг буурч ихэнх нутагт 20-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-44 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатайн нуруугаар 30-39 градус, Алтайн Өвөр болон Заг Сүүж, Борзонгийн говиор 14-19 градус хүйтэн байлаа.

30 градусыг давж Булнайн нуруу, Увс нуур, Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 51-75 хоног, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан хөхийн нуруугаар 31-50 хоног, Алтайн уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар 1-10 хоног, бусад нутгаар 11-29 хоног хүйтэрсэн байна. 

   Хур тунадас энэ өвөл ихэнх нутгаар 0-5 мм, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 5,1-10,0 мм, Увсын Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Ховдын Булган, Алтай, Завханы Нөмрөг, Цэцэн-Уул, Улиастай, Алдархаан, Баянхайрхан, Сантмаргац, Түдэвтэй, Тэс, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Их-Уул, Архангайн Тариат, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Өгийнуур, Өндөр-Улаан, Хашаат, Хотонт, Чулуут, Цахир, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Богд, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Булганы Булган, Баян-Агт, Бугат, Дашинчилэн, Орхон, Рашаант, Сэлэнгийн Хүдэр, Бугант(Ерөө), Төвийн Зуунмод, Бүрэн, Баян-Өнжүүл, Борнуур, Дэлгэрхаан, Заамар, Өндөрширээт, Улаанбаатарын Налайх, Сонгинохайрхан, Хэнтийн Дадал, Биндэр, Галшар, Норовлин, Сүхбаатарын Баруун-Урт, Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Дорнодын Баян-Уул, Халхгол, Өмнөговийн Булган, Даланзадгад 10,1-20,0 мм, Увсын Түргэн, Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдад 22,0-28,0 мм орсон буюу олон жилийн дундажтай харьцуулбал 70 орчим хувьд дунджаас ахиу, 30 гаруй хувьд орчим буюу түүнээс бага орсон байна.

 Цас. 2019 оны 11 дүгээр сарын эхээр цас орж, нийт нутгийн 30 орчим хувьд буюу баруун аймгуудын ихэнх хэсгээр тогтвортой цасан бүрхүүл тогтсон. 2019 оны 11 болон 12  дугаар сард орсон тунадас цасны зузаан, болон нягтыг улам ихэсгэж 12 сарын 31-ний байдлаар нутгийн 70 орчим хувьд цастай  байсан бол 2020 оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруу, Халхголын хөндийгөөр буюу Увсын Малчин, Хяргас, Зүүнговь Наранбулаг, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Их-Уул, Баянзүрх, Архангайн Жаргалант, Төвшрүүлэх,  Орхоны Жаргалант, Сэлэнгийн Хүдэр, Бугант/Ерөө/, Хэнтийн Батноров, Сүхбаатарын Асгатад 20 см буюу түүнээс зузаан, нягт нь 0,10-0,36 г/см3, Увсын Түргэн, Баруунтуруун, Улаангом, Тэс,  Өндөрхангай, Давст, Зүүнхангай, Сагил, Завханы Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Алдархаан, Сонгино, Улиастай, Завханмандал, Яруу, Отгон, Шилүүстэй, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Улаан-Уул, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ (Хатгал), Рашаант, Тариалан, Цагаан-Уул, Архангайн Цэцэрлэг, Хашаат, Булганы Бугат, Хангал, Орхон, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Шарын гол, Орхоны Баян-Өндөр, Хэнтийн Дадал, Биндэр, Батширээт, Баян-Адрага, Өмнөдэлгэр, Галшар, Баян-Овоо, Хэрлэн, Жаргалтхаан, Норовлин, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Сүхбаатар, Мөнххаан, Түвшинширээ сумдын нутгаар 10-19 см зузаан, нягт нь 0,02-0,36 г/см3, Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 6-9 см, баруун болон төв аймгуудын зарим, говийн аймуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 0-5 см зузаан цастай, 2 дугаар сард цастай нутгийн хэмжээ говийн нутгаар багасаж 2 дугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүлтэй болоод байна. Ихэнх нутгаар 0-5 мм, их орсон газраа 19,8 мм хүртэл орж, мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байснаас цас нягтарч хатуурч, мөсөн үе үүссэн байна.

            2019 оны 12 дугаар сарын 1, 2, 7, 26, 27, 30,  2020 оны 1 дүгээр сарын 17, 18, 20, 25, 26, 29, 2 дугаар сарын 9, 11, 12, 13, 20, 24, 28, 29 -ны үеэр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар 16-28 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд таагүй байлаа.

            Цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 113 мянга гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна.

            2019-2020 оны өвөл ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан ч цас ихтэй байснаас 1 дүгээр сарын 31-ний байдлаар 8 аймгийн 36 суманд цагаан зудын, 16 аймгийн 58 суманд цагаанаар зудархуу нөхцөл үүссэн өвөл боллоо.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/