Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал /2020 оны 1 дүгээр сар/

2020 оны 02 сарын 05

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар болон химийн аргаар тодорхойлж байна. 2020 оны хүйтний улирлын 1 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 120мкг/м 3 -ээр буюу 48%-иар, PM2.5 тоосонцор 91мкг/м 3 - ээр буюу 47%-иар тус тус бага, хүхэрлэг хий 59мкг/м 3 -ээр буюу 97%-иар их, азотын давхар исэл 7мкг/м 3 -ээр буюу 12%-иар их байлаа.

Агаар дахь PM10 тоосонцрын 2020 оны 1 дүгээр сарын дундаж агууламжийг 2019 оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад 48%-иар бага, Агаарын чанарын
стандарт MNS 4585:2016 дахь хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-аас 1.3 дахин их байна .
Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2020 оны 1 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.1 дахин их байна .

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/