Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2020 оны 02 сарын 03

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн-2020 Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж ЦУОШГ-ын дарга, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэнүүд, харьяа  байгууллагын дарга, захирал, аймгуудын УЦУОШТ-ийн дарга нар оролцлоо. Зөвлөгөөний эхэнд ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2019 оны ажлын үр дүн, 2020 оны зорилтын тухай илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Дараа нь  тус газрын хэлтсүүд болон харьяа байгууллагууд 2019 оны ажлын талаар, цаашид анхаарах ажлуудын талаар тус бүрдээ илтгэл тавьж, семинарт оролцогчдын асуултад хариуллаа. 

Зөвлөгөөний үеэр 2019 онд салбартаа шинжилгээний ажлаар эхний 3 байрт шалгарсан аймгийн УЦУОШТ, өртөө, харуулын тэргүүн туршлага, ажлын онцлогийн талаар тайлан, мэдээлэл хийсэн нь энэ жилийн тухайд шинэлэг байлаа. Ингэснээр бусад салбаруудад үлгэр жишээ болох, туршлагаас нь судлах боломж олдож, ажлын үр дүнгээ ахиулахад нь ихээхэн хувь нэмэр болно гэж семинарт оролцогчид талархаж байлаа. 

Гурван өдрийн турш үргэлжилсэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөний төгсгөлд 2019 оны Тэргүүний салбар нэгжийг танилцуулж, шагнал гардууллаа. 

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2019 оны ажлын нэгдсэн дүнгээр Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг 1 дүгээр байр, Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг 2 дугаар байр, Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг 3 дугаар байр эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2019 оны ажлын үр дүнгээр Сэлэнгэ аймгийн “Зүүнхараа” өртөө “Тэргүүний өртөө”-гөөр, Хэнтий аймгийн “Хэрлэн бороо” экспедици “Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори “Байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор шалгарав.

Шинжилгээ, мэдээллийн 2019 оны ажлын үр дүнгээр  Дархан-Уул аймгийн “Шарын гол” хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний харуул “Тэргүүний харуул”-аар, Увс аймгийн “Баруунтуруун-Баруунтуруун” усны шинжилгээний харуул “Тэргүүний ус судлалын харуул”-аар шалгарлаа.

Урьдчилан мэдээлэх ажлаараа Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Урьдчилан мэдээлэх салбар “Тэргүүний урьдчилан мэдээлэх салбар”-аар, Төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, шилэн дансны тайлангийн биелэлтийн ажлаараа  Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Санхүү, аж ахуйн салбар  “Тэргүүний санхүүгийн салбар”-аар шалгарсан юм. 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/