2019 ОНЫГ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ДУЛААН ХОЁР ДАХЬ ЖИЛ ГЭЖ ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГААС БАТАТГАЛАА

2020 оны 01 сарын 16

 

2016 оны дараагаар 2019 он түүхэн дэх хамгийн дулаан 2 дахь жил байсныг ДЦУБ-ын олон улсын тэргүүлэх цуваа мэдээний нийлмэл анализаар бататгажээ.
Агаарын дундаж температурын таван жил (2015-2019), арван жил (2010-2019)-ийн үечлэлээр түүхэнд хамгийн дулаан жилүүд байлаа. 1980 оноос хойш 10 жил бүр өмнөх 10 жилээсээ илүү дулаарсаар байв. Дулааныг өөртөө баригч агаар мандлын хүлэмжийн хийнүүдийн түвшин хамгийн их утгандаа хүрсээр байгаа учраас цаашид энэхүү хандлага хадгалагдах дүр зурагтай байна.
Нэгдсэн анализад таван өөр төрлийн мэдээний цувааг дундажлан авч ашиглахад 2019 онд дэлхийн жилийн дундаж температур 1.10C буюу үйлдвэржилтээс өмнөх үеийн дундажийг гаргахад ашигласан 1850-1900 онуудын дунджаас дулаан байлаа. 2016 он нь түүхэн дэх хамгийн дулаан жил хэвээр хадгалагдаж байгаа нь урт хугацааны уур амьсгалын өөрчлөлт болон дулааралд гол нөлөө үзүүлж буй маш хүчтэй Эль-Нино үзэгдэл хавсарсантай холбоотой юм.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас хэлэхдээ дэлхийн дундаж температур үйлдвэржилтээс өмнөх үеийнхтэй харьцуулахад 1.10C-аар нэмэгдсэн нь далайн дулааны агууламжийн түвшин хамгийн өндөр байсантай холбоотой хэмээжээ. Тэрээр бидний одоогийн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулж буй замнал энэ зууны сүүлч гэхэд биднийг агаарын температурын 3-5 градус цельсийн дулааралруу хөтөлнө гэдгийг онцолсон юм.
Температур бол зөвхөн түүхийн нэгээхэн хэсэг юм. Өнгөрсөн жил болон түүнээс өмнөх 10 жилүүдийн хувьд мөсний хайлалт, далайн түвшний рекорд утгууд, далайн дулаан, хүчлийн ихсэлт ба гамшигт цаг агаарын үзэгдлүүд ихэвчлэн зонхилсон юм. Эдгээр бүх үзэгдлүүд нэгдсэнээр хүний болоод хүрээлэн буй орчны эрүүл , амар амгалан байдалд голлох нөлөөтэй байгааг Мадридын COP25, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурал дээр танилцуулсан ДЦУБ-ын 2019 оны дэлхийн уур амьсгалын төлөв байдлын товч тунхаглалд онцолсон байна.
2019 оноос үлдсэн өндөр үр нөлөө бүхий цаг агаар, уур амьсгалын хамааралтай үзэгдлүүдээр 2020 он эхэлж байна. 2019 он нь Австрали улсын түүхэн дэх хамгийн хуурай, хамгийн халуун жил болж өнгөрсөн ба хүрээлэн буй орчин, түүний экосистем, зэрлэг ан амьтан болоод хүмүүст маш их гамшиг учруулсан их хэмжээний газар нутгийг хамарсан ойн түймэр гарах тохироог бүрдүүлсэн гэж ноён Таалас хэлжээ.
Мөн тэрээр хэлэхдээ “Харамсалтай нь 2020 он болон түүнээс цаашхи 10 жилүүдэд агаар мандал дахь дулаан-баригч хүлэмжийн хийнүүдийн рекорд түвшнүүдийн нөлөөгөөр бид илүү их гамшигт цаг агаарын үзэгдлүүдтэй нүүр тулах болно гэжээ”

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/