“Монгол дахь зудын менежмент ба ирээдүйн хандлага” сэдэвт Олон улсын чуулган боллоо

2019 оны 12 сарын 05

“Монгол дахь зудын менежмент ба ирээдүйн хандлага” сэдэвт мэдлэг солилцох зорилго бүхий эрдэм шинжилгээ, онол практикийн Олон улсын чуулганыг ЦУОШГ, ОБЕГ, Япон улсын Нагоя их сургууль, Мерси Кор ОУБ, Дэлхийн хүсний хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран  3 дахь жилдээ Улаанбаатар хотод 12 дугаар сарын 4-нд  зохион байгууллаа.

Зудын аюулаас эртнээс сэрэмжлүүлэх зорилгоор ЦУОШГ, УЦУОСМХ, Японы Нагоя Их Сургуулийн судлаачидтай хамтран зудын эрсдлийг урьдчилан тооцоолох арга зүй боловсруулан Монгол орны хэмжээнд зудын эрсдлийг эртнээс тооцоолон зураглаж, 2016 оноос үйлчилгээнд нэвтрүүлэн ард иргэдэд мэдээлж эхэлсэн.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд зудын эрсдлийг эртнээс сэрэмжлүүлэх зураглал дээр суурилан Монгол улсын засгийн газар болон Олон улсын тусламжийн байгууллагууд зуд болох өндөр эрсдэлтэй нутгуудад эртнээс бэлтгэл, менежмент хийж, зудын хохирлыг бууруулахад ихээхэн арга хэмжээ авч байгаа юм. Ингэснээр Монгол орны хэмжээнд малын хорогдолыг бууруулахад үр дүнгээ өгсөөр байна.

Мэдлэг солилцох олон улсын чуулганыг зохион байгуулснаар зудыг эрт сэрэмжлүүлэх, өвлийн бэлтгэл, менежмент хэрхэн ашиглах, сайжруулах, улам боловсронгуй болгох талаар хэлэлцэн мэдлэг, туршлагаа солилцдог үр өгөөж нь жил бүр өргөжин тэлсээр байгааг зохион байгуулагчид онцоллоо.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/