"Цагаан туузтаны хөдөлгөөн"-нд Цаг уурчид бид нэгдэж байна

2019 оны 12 сарын 02

1960 оны 11-р сарын 25-ны өдөр Доминикан Улсад нийгмийн зvтгэлтэн 3 эмэгтэйн амь насыг хөлсний алуурчнаар хөнөөлгөж, автомашины осол хэмээн мэдээлсэн. Хүний эрхийг ноцтой зөрчсөн энэ бусармаг явдлыг жигшин олон нийтийн хөдөлгөөн тус улсад өрнөж, жил бүрийн 11-р сарын 25-ны өдрийг эмэгтэйчvvд, охидыг хvчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр болгох санаачилгыг анх гаргасан.

1991 онд АНУ-ын Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Хүрээлэнгээс зөвхөн 11-р сарын 25-ны өдрөөр хязгаарлахгүйгээр Олон Улсын хvний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ныг угтаж, 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдөр хvртэл өргөн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүр зохион байгуулж байх санаачилга гарган олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон.

1999 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор энэхvv аяныг олон улсын хэмжээнд жил бүр дээрх хугацаанд зохион байгуулахаар батламжлан уриалсан юм. Уг аянд дэлхий нийтэд 180 гаруй орны 6000 орчим байгууллагууд, бодлого шийдвэр гаргагсад, засгийн газрууд, НҮБ-ын байгууллагууд, олон тооны хувь хүмүүс ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж байна.

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэг. Монгол Улсад 1997 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд зохион 7 байгуулалттайгаар үйл ажиллагаагаараа нэгдэж, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Уг аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг онцолж, нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг. Учир нь манай улсын хувьд 2010-2016 оны эхний 9-р сарын байдлаар 94 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хамгийн ойр дотныхоо хүний гарт амь насаа алдсан тоо баримт байна. Нийгмийг бүхэлд нь нөмөрсөн чимээгүй дайн мэт энэ үзэгдэлтэй цөөн тооны хүн, байгууллага тэмцээд дорвитой үр дүнд хүрч чадахгүй. Харин бид нийгэмээрээ, бүх нийтээрээ тэмцэж байж хүчирхийллийг бууруулж чадна.

Тиймээс:

Харсан ч хараагүй мэт

Сонссон ч сонсоогүй мэт

Мэдсэн ч мэдээгүй мэт хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхөө больцооё!

Хүн бүр хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлцгээе!

 Охид,эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх "Цагаан туузтаны хөдөлгөөн"-нд Цаг уурчид бид нэгдэж байна.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/