Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт "Маш сайн" дүгнэлт авлаа

2019 оны 11 сарын 29

Монгол улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газарт төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд  11 дүгээр сарын 21-25-ны хооронд Улсын үзлэг хийлээ. Улсын үзлэгийн зорилго нь Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тогтоох юм. Үзлэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт" гэсэн 4 үндсэн чиглэлээр явууллаа. 

Манай байгууллага Улсын үзлэгээр нэгдсэн дүнгээр 90,05 хувь буюу "A", "Маш сайн" үнэлгээ авлаа. 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/