"Бүс ба Зам" санаачлагын хүрээнд БНХАУ-ын Цаг уурын албаны мэргэжилтнүүд ажлын айлчлал хийж байна

2019 оны 11 сарын 20

Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНХАУ-ын Цаг уурын газрын   хооронд цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хамтарсан ажлын хэсгийн XVI уулзалтын протоколын дагуу "Бүс ба Зам" санаачлагын хүрээнд цаг уурын гамшигт үзэгдлийн мониторинг ба эртнээс сэрэмжлүүлэх систем, өндөр хүчин чадалтай суперкомпьютерийн технологийг хөгжүүлэх, цаг уурын автомат станцын сүлжээг өргөтгөх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлаар БНХАУ-ын төлөөлөгчид өнөөдөр ЦУОШГ-т хүрэлцэн ирлээ. Уулзалтын хүрээнд төлөвлөгдсөн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх хоёр талын хамтарсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 19-21-ны хооронд ажиллах юм. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/