Орчин үеийн дэвшилтэт технологи “Нисгэгчгүй нисдэг хэрэгсэл" буюу Дрон технологи Цаг уур, орчны шинжилгээний газарт нэвтэрлээ

2019 оны 10 сарын 23

           Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлах, агаарын бохирдлын эх үүсвэрүүдээс гаргаж буй бохирдуулах бодисын хэмжээ, тархалтад мониторинг хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСУ-ын “3STECH” компани нь шинэ дэвшилтэт технологи болох “Нисгэгчгүй нисдэг хэрэгсэл”-ийг Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газарт үнэ төлбөргүй шилжүүлэн өглөө.        

     Уг ДРОН нь: Цаг уурын судалгаа, байгаль орчны мониторинг хийх зориулалттай бөгөөд газрын гадаргаас дээш 3000 метр хүртэл хөөрч агаарын босоо чиглэлийн тархалтын судалгаа явуулж, цаг уурын үндсэн элементүүд болох агаарын температур, чийгшил, даралт, салхины зүг, хурд тодорхойлохоос гадна  агаарын бохирдлыг мониторингийг хийж, РМ10, РМ2.5 болон РМ1 хүртэлх тоосонцорын босоо, хэвтээ чиглэл дэх тархалтыг тодорхойлох боломжтой.

     Энэхүү нисдэг дроныг байгаль орчны салбарт өргөн хэрэглэх боломжтой бөгөөд ой, хээрийн түймрийг илрүүлэх, түймрийн тархалтыг тогтоох, Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаанд дэмжлэг болох, зэрлэг ан амьтны шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, хууль бус ан агналттай тэмцэх, Онцгой байдлын үед ашиглах гээд маш олон чиглэлээр хэрэглэх өргөн боломжтой юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/