“Монгол орны цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах " төслийн 3-р шат хэрэгжиж байна

2019 оны 10 сарын 08

Монгол болон Солонгосын цаг уурын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол орны цаг уурын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, эртнээс сэрэмжлүүлэх цаг уурын ажиглалтын автомат станцын сүлжээ байгуулах " төслийн 3-р шатны төсөл энэ онд үргэлжлэн хэрэгжиж байна.

Сони: Уг төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч байгууллага “НОАА”, “Ситек” компанийн мэргэжилтнүүд ЦУОШГ-т ажиллаж, өндөр хүчин чадалтай сервер, хадгалуур, мэдээний дэлгэц, зөөврийн автомат станц, цаг уурын мэдрүүрийн харьцуулсан тоололт хийдэг багаж төхөөрөмжүүдийг суурилууллаа.  

Түүнчлэн холбогдох мэргэжилтнүүдэд 2019 оны 10 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Уг төсөл энэ оны 11 дүгээр сард  дуусч Монголын Цаг уурын байгууллагад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/