Өнгөрсөн зун ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-4,9 градусаар дулаан байжээ

2019 оны 10 сарын 01

Агаарын температурын дундаж энэ зун ихэнх нутагт 15,1-20,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруугаар -1.3 хүйтнээс 15,0 градус дулаан, Алтайн  Өвөр, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Ингэн хөөврийн хоолой, Хатан Суудалын талаар 20,1-26,4 градус дулаан байлаа.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,1-4,9 градусаар дулаан, Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар дунджийн орчим байсан.

Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 51-70 хоног, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-30 хоног, Хэнтэй уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 31-50 хоног, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 71-90 хоног халсан байна.

Хөрсний гадарга дээр өдөртөө 6 дугаар сард Дархадын хотгороор 37-39 градус, уулархаг нутгаар 44-50 градус, тал хээр, говийн нутгаар 51-60 градус, Алтайн Өвөр говь, Бурхантын хөндий, Онги, Мэнэнгийн талаар 61-71 градус, 7 дугаар сард  уулархаг нутагаар 46-50 градус, бусад нутгаар 51-69 градус, 8 дугаар сард ихэнх нутгаар 51-67 градус, уулархаг нутгаар 38-50 градус хүрч халсан байна.

Энэ зун хур тунадас ихэнх нутгаар 100,1-200,0 мм, Ховд, Говь-Алтайн ихэнх, Өмнөговийн зарим нутгаар 4,7-50,0 мм, Завхан, Баянхонгор, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим нутгаар 51,1-100,0 мм, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 200,1-300,0 мм, Булганы Тэшиг, Хутаг-Өндөр, Дархан-Уулын Орхон, Төвийн Батсүмбэр, Баянжаргалан, Баян, Зуунмод, Эрдэнэ, Нийслэлийн Налайх (Тэрэлж), Баянзүрх (Амгалан), Дорноговийн Иххэт сумдад 300,1-397,7 мм тунадас орсон.

2019 оны зун 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 орчим хувьд дунджаас бага хур тунадас орсон байна.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/