Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын “Нээлттэй өдөрлөг”-т оролцлоо

2019 оны 09 сарын 23

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг 9 дүгээр сарын 16-наас 29-нд зохион байгуулж байгаа билээ. Хуваарийн дагуу БОАЖЯ-ны “Нээлттэй өдөрлөг” 9 дүгээр сарын 20-нд Нийслэлийн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт Цаг уур, орчны шинжилгээний газар, харьяа мэргэжлийн байгууллагууд болох Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Нислэгийн цаг уурын төв, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори зэрэг байгууллагуудын хамт оролцлоо.

Энэ үеэр салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, өөрийн байгууллагаас гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, үүний дотор 2019-2020 оны өвөл хаврын цаг агаарын нөхцөл, бэлчээрийн даац багтаамжийн мэдээлэл, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулсан юм. Түүнчлэн иргэд олон нийтээс өгч байгаа санал зөвлөмжийг авч, харилцан санал солилцон ажиллалаа.

Мөн нээлттэй өдөрлөгөөр цаг уурын байгууллагаас гаргасан гар утсанд зориулсан цаг агаарын апп-н нээлтийг хийж, өдөрлөгт ирсэн ард иргэдийн гар утсанд суулгаж үйлчиллээ. Энэ апп иргэд, олон нийтээс ихээхэн эерэг үнэлгээ авсан юм.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/