ӨМӨЗО–ны Цаг уурын албаны мэргэжилтнүүд ЦУОШГ-т ажиллалаа
2019 оны 08 сарын 26
Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар, БНХАУ-ын Цаг уурын газрын хооронд Цаг уурын салбарт шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах протоколын дагуу БНХАУ-ын ӨМӨЗО–ны Цаг уурын албаны 5 мэргэжилтэн 2019 оны 8 дугаар сарын 13-19-ний хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад Аэрологийн станцад ажиллалаа.
Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Аэрологийн “L-Band систем, GTS-1-2 радиозонд”-ын багаж, тоног төхөөрөмж, устөрөгч хий гаргаж авах төхөөрөмжийн болон радарын хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийсэн байна.
Түүнчлэн ӨМӨЗО–ны цаг уурын албаны мэргэжилтнүүдийг ЦУОШГ-ын Дэд дарга Б.Баттулга хүлээн авч уулзлаа.