Цаг агаарын тоон прогнозын загварчлалыг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцлоо

2019 оны 05 сарын 30

Монгол улсын ЦУОШГ, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, БНСУ-ын Цаг агаарын тоон загварыг хөгжүүлэх судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамтарсан “Тоон прогнозын загварчлалыг хөгжүүлэх” хамтарсан зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр Монголын талаас УЦУОСМХ-ийн Хэлтсийн дарга П.Гомболүүдэв “Агаар мандлын загварчлалын өнөөгийн байдал”, Г.Баясгалан “Урт хугацааны прогнозын динамик” зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Түүнчлэн цаг агаарын тоон прогнозын загварчлалыг хөгжүүлэх талаар зөвлөлдөх уулзалтад оролцсон 2 талын холбогдох мэргэжилтнүүд харилцан туршлага солилцлоо.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/