Бүгд Найрамдах Турк Улсын Цаг уурын газрын даргатай цахим уулзалт хийлээ

2019 оны 05 сарын 27

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Бүгд Найрамдах Турк Улсын Цаг уурын газрын дарга ноён Коскунтай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Дэлхийн цаг уурын байгууллагын 18 дугаар их хурлын бэлтгэл ажил болон хоёр улсын Цаг уурын байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БНТУ-ын Цаг уурын газраас Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Монголын талаас цаг агаарын тоон загварчлал болон мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

1998 онд Монгол улсын Цаг уур, орчны шинжилгээний газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Цаг уурын газрын хооронд “Хамтран ажиллаах санамж бичиг”- т гарын үсэг зурсан билээ.

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/