Турк улсын Судалгааны инженерүүдийн бизнесийн холбооны төлөөлөгчид зочиллоо

2019 оны 05 сарын 16

Турк улсын Судалгааны инженерүүдийн бизнесийн холбооны удирдах зөвлөлийн дарга Хасан Булут тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газарт зочиллоо.

Төлөөлөгчдийг тус газрын Дэд дарга Б.Баттулга болон хэлтсийн дарга нар хүлээн авч уулзан, хэлтэс тус бүрийн үйл ажиллагааны тухай товч танилцуулав.

Эдгээр төлөөлөгчид Монгол улсын кадастрын нэгдсэн системийг хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын газрын кадастрын мэдээллийн системийг судлах, тулгарч буй асуудлын талаар судалгаа хийж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид өнөөдөр ЦУОШГ-т зочилж, харилцан туршлага судалж, санал бодлоо солилцлоо.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/