Цаг уур, орчны шинжилгээний газрын баг тамирчид "Цомын эзэн" боллоо

2019 оны 05 сарын 06

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 03-05 өдрүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд Цаг уур, орчны шинжилгээний газар болон Улаанбаатар хот дахь харьяа байгууллагын тамирчид идэвхтэй оролцож өндөр амжилт үзүүллээ. Ширээний теннисний эрэгтэй төрөлд Цаг уур, орчны шинжилгээний газрын Ерөнхий технологич инженер С.Батбаяр хүрэл медаль, эмэгтэй төрөлд Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн техникч Б.Оюунханд Алтан медаль, Шатрын төрөлд Цаг уур, орчны шинжилгээний газрын Хэлтсийн дарга Н.Галцог, Ахлах мэргэжилтэн Ж.Энхчимэг, мэргэжилтэн Д.Батхүү нар багаараа Алтан медаль, Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид Мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид Алтан медалийг тус тус хүртэж багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байр эзэлж Аваргын цом мөнгөн шагналаар шагнагдлаа. Нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/