БНСУ-д танилцах дадлага, туршлага солилцох семинарт оролцлоо

2019 оны 05 сарын 03

БНСУ-ын Цаг уурын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол орны байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, цаг уурын автомат ажиглалтын системийн сүлжээ байгуулах нь” төслийн 3 дугаар шатын хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд тус улсад танилцах дадлага, туршлага солилцох семинарт Цаг уур, орчны шинжилгээний газар, Булган,  Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчин, хэмжилзүйн төв лаборатори зэрэг байгууллагын 20 хүний төлөөлөгчдөөс бүрдсэн баг тус улсын Цаг уурын газар, Цаг уурын технологийг дэмжих хүрээлэнд ажиллалаа.

Төлөөлөгчид БНСУ-ын Цаг уурын газар, Хиймэл дагуулын үндэсний төв, Супер компьютерийн үндэсний төв, Цаг уурын технологийг дэмжих хүрээлэн зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

БНСУ-ын Цаг уурын технологийг дэмжих хүрээлэнгээс зохин байгуулсан “Цаг уурын багаж хэмжилзүйн тоног төхөөрөмж, түүний баталгаажуулалт, засвар үйлчилгээний стандарт”  сэдэвт ажлын байранд дахь дадлагажуулах сургалтанд Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Батхүү, Байгаль, орчин хэмжилзүйн төв лабораторийн хэмжилзүйн улсын байцаагч Б.Цэрэндорж нар 4 дүгээр сарын 13-26-ны өдрүүдэд хамрагдав.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/