Зарим гол мөрний 5 дугаар сарын усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна

2019 оны 05 сарын 02

Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 

Монгол орны  гол мөрний 5 дугаар сарын  усны дундаж  түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч Хөвсгөлийн уулсаас эх авах Дэлгэрмөрөн, Эг, Бүгсий гол  мөн Сэлэнгэ мөрний дагууд, Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Онон, Балж, Хурх зэрэг голуудын хувьд олон жилийн дунджаас  10-70 см ахиу байх төлөвтэй байна.  Харин Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ гол  Хангайн нурууны өврөөс эх авах Завхан, Богд, Түй, Байдраг, Зүйл, Онги голууд түүнчлэн Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Чонохарайх зэрэг голуудын хувьд тухайн сарын олон жилийн дунджийн орчим буюу дунджаас 10-30 см бага байх төлөвтэй байна. Мөн 5 дугаар сарын нэгдүгээр арав хоногт  зарим томоохон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэх төлөв ажиглагдана.

Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг  боловч энэ жилийн хувьд онцгой  үер  ажиглагдахгүй хэдий ч Хангай нурууны өврөөс усжих Богд, Чигэстэй, Буянт, Хожуул, Хүнгүй, Яруу, Завхан, Түй, Онги Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр, Шишхэд, Бэлтэс зэрэг голуудад  цаашид мөсний үзэгдэл эрчимшиж, мөс эрчимтэй хайлах, цөнгийн хахаа зэргээс үүдэн усны түвшин нэмэгдэн голын  эрэг татам усанд автах  үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/