Дэлхийн банкны ажлын хэсэг Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

2019 оны 05 сарын 01

Дэлхийн банкнаас Монгол улсад “Уур амьсгал ба хотын гамшигт тэсвэртэй байдал” нэртэй томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хөтөлбөрийн судалгааны ажлын хүрээнд Дэлхийн банкны Гамшгийн эрсдэл зохицуулалтын ахлах мэргэжилтэн Поонам Пилайгаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ЦУОШГ-т ажиллалаа.

Дээрх ажлын хэсгийн гишүүдийг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Ажлын хэсгийн ахлагч Хатагтай Поонам Пилай хөтөлбөрийнхөө тухай товч танилцуулаад,  хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 2 гол зорилго байгаагийн нэг нь “Ус цаг уур, уур амьсгалын үйлчилгээг сайжруулах” юм гэдгийг онцлон хэллээ.

Хөтөлбөрийн Судалгааны ажлын хэсэг ЦУОШГ-ын чадавхийг үнэлэх зорилгоор цаг уурын мэдээ, мэдээллийг хэрэглэгч байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цаг уурын байгууллагаас авч буй үйлчилгээний талаар, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар  ярилцлага хийлээ. Энэ уулзалтанд ОБЕГ, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв, Төмөр зам, Улаанбаатар хотын шуурхай удирдлагын алба зэрэг байгууллага оролцлоо.

Энэ удаагийн судалгааны дүнг ирэх 9 дүгээр сард танилцуулах юм.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/