Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар товч мэдээлэл

2019 оны 04 сарын 22

Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2019 оны тушаалаар  Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс орон даяар эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд тус газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтнүүдийг тусгай хуваарийн дагуу зохицуулагчаар томилон ажиллуулж байна.

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 20-ны байдлаар 14 аймгийн экспедицүүд 24 удаагийн үйл ажиллагаа явуулж, 49 ширхэг борооны пуужин зарцуулаад байна. Мөн 6 аймгийн 10 ноцоох зуух ажиллаж 33 ширхэг түлш зарцуулаад байна. Үүний үр дүнд Баруун аймгууд болон Хөвсгөл, Булган аймгуудын нутгаар хур тунадас ахиухан орсон. Харин Төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас бараг ороогүй хуурайшил, салхи шуурга ихтэй байна. Иймд хуурайшилтай байгаа бүс нутгуудад цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулах цаг агаарын боломжтой нөхцөл бүрдсэн үеийг алдахгүй  ажиллахаар  төлөвлөж байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааны боловсон хүчнийг бэлтгэх сургалтыг 4 сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав. Сургалтанд нийт салбарын төв, орон нутгийн байгууллагын 28 албан хаагч хамрагдаж ЦУОШГ-ын даргын 2019 оны А/93 тушаалаар 20 албан хаагчид цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд оролцох, тусгай шалгуур хангасан 4-н ажилтанд цаг агаарт зориудаар нөлөөлөх багаж хэрэгсэлтэй ажиллах “Эрхийн үнэмлэх”-ийг тус тус олгов. Мөн Цаг агаарт зориудаар нөлөөлөх багаж хэрэгсэлтэй ажиллах, ажиллагаанд оролцох 40-ажилтны “Эрхийн үнэмлэх”-ийг сунгалаа. 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/