Уур амьсгалын инженерүүдий мэргэшүүлэх сургалт боллоо

2019 оны 04 сарын 22

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын төв орон нутгийн Уур амьсгалын инженерүүдийг мэргэшүүлэх сургалт 4 дүгээр сарын 16-20-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын гол зорилго бол Уур амьсгалын мониторингийн бүтээгдэхүүний автоматжуулалтын хүрээнд Электрон ЦД-1 дэвтрийн талаар, хэрхэн шивэлт хийх тухай, Орон зайн шүүмж шалгалтын “MONMETEO” программ хангамжийн тухай, тус программыг ашиглан хэрхэн орон зайн шүүмж шалгалт хийх, Уур амьсгалын мониторингийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэрхэн шуурхай хүргэх, уур амьсгалын сар жилийн тойм зөвлөмж бичих аргачлалыг төв, орон нутгийн уур амьсгалын инженерүүдэд зааж сургах, энэ чиглэлээр мэргэшүүлэх явдал байлаа.

Түүнчлэн уур амьсгалын мониторийнгийн анхан шатны материалд шүүмж шалгалт хийх, онолын мэдлэг олгосон ба шүүмж шалгалтын явцад гарч буй алдаа, түүнийг хэрхэн арилгах талаар зөвлөмж өгсөн байна.

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/