“Зөрчилгүй санал, дүгнэлтийн гэрчилгээ” гардан авав

2019 оны 04 сарын 10

ЦУОШГ-ын дарга бөгөөд Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар  манай байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт авч,  2019 оны 4 дүгээр сарын    1-ний өдөр “Зөрчилгүй санал, дүгнэлтийн гэрчилгээ” гардан авлаа.

          Цаг уур, орчны шинжилгээний газрын санхүүгийн тайланд 26 байгууллагын  төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланг нэгтгэсэн бөгөөд 18 байгууллагын санхүүгийн тайланд аймаг, нийслэлийн Аудитын газар, 1 байгууллагын санхүүгийн тайланд хараат бус Аудитын компани аудит хийж, 7 байгууллагад итгэл хүлээлгэж, итгэмжлэл олгосон байна. Үүнд:

           2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын үр дүнгээр “Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Говьсүмбэр аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүд “Итгэмжлэл” гардан авч, тус газрын харьяа 18 байгууллага “Зөрчилгүй” санал дүгнэлт, Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв “Хязгаарлалтай” санал дүгнэлт авсан байна.

          Тус газар болон харьяа төв, орон нутгийн байгууллагуудын төсөв захирагч, нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад өмнөх онд гаргасан амжилтаа улам бататгаж, аудитын шалгалтаар өгөгдсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг  биелүүлж, 2019 оны санхүүгийн жилд санхүүгийн сахилга батыг сайжруулж авлага, өглөггүй,  зөрчилгүй хамт олон болохын төлөө багаараа хамтарч ажиллахыг уриалж байна.

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/