Г.Намхайжанцан "Байгаль орчны гавьяат ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалаа

2019 оны 02 сарын 04

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ус, цаг уурын салбарт 40 гаруй жил хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган ажиллаж, шинжлэх ухаан-үйлдвэрлэлд эдийн засгийн бодит ба нийгмийн үлэмж үр ашигтай олон арван ажлыг нэвтрүүлж, Монгол улсад хэрэглээний уур амьсгалын судалгааг барилга, техник технологи, дэд бүтцийн чиглэлд шинээр үүсгэн хөгжүүлсэн хувь нэмрийг нь үнэлж Байгаль орчны ахмад ажилтан Г.Намхайжанцанг Байгаль орчны гавьяат ажилтан цолоор шагналаа.

Г.Намхайжанцан эрдэм шинжилгээний 60 гаруй ном товхимол,  100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 10 гаруй заавар зөвлөмж, гарын авлага, маягт загвар, 70 шинжлэх ухааны онол практикийн нийтлэл, 70 гаруй байгаль орчны уур амьсгалын судалгаа дүгнэлт зэрэг 200 гаруй шинжлэх ухааны бүтээлийг нийтлүүлснээс эрдэм шинжилгээний 10 ажилд Монгол Улсын шинэ бүтээл, оновчтой саналын болон зохиогчийн эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр ус цаг уурын салбарт анхны шинэ бүтээл, зохиогчийн эрхийг 1977 онд хамгаалсан бөгөөд голлох бүтээл нь “Уур амьсгалын хүчин зүйлсийг барилга байгууламжид тооцоолох үндэслэл” 1987, “Уур амьсгалын нөхцлөөр тогтоосон галлагааны хугацаа, түлш дулаан хэмнэх арга” 1990, “Барилгын уур амьсгалын мужлалын сери зургууд” нь зохиогчийн бие даасан суурь бүтээлүүд болно.

Мөн “Эрс эх газрын хэрэглээний уур амьсгалын зарим асуудал”, “Монголын төмөр замын уур амьсгалын техникийн баримт бичиг ТЗУАТББ-01.01-2002” , “Монголын Авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл АЗУАГН-2004” зэрэг техникийн баримт бичгүүдийг гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь өнөөг хүртэл манай орны авто ба төмөр замын техник технологийн хөгжилд уур амьсгалын хэрэглээ болж, Монгол улсын Барилга, Эрчим хүчний тухай хууль, Засгийн газрын болон яамдын 13 тогтоол шийдвэрт тусгагдан үйлдвэрлэлд нэвтэрсэн байна.

 

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/