СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА

2019 оны 01 сарын 31

Исланд дахь НҮБ-ын Их сургуулийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах нь” хөтөлбөртэй хамтран газар, байгалийн нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Байгалийн нөөцийн менежмент: Мэдээлэл боловсруулах, үр дүнг тайлагнах, ашиглах ур чадварыг хөгжүүлэх нь”

 сэдэвт сургалтыг 2019 оны 5-р сарын 18-аас 5-р сарын 26-ны өдрүүдэд “Монголика” амралтын газар дээр зохион байгуулна.

Сургалт танхимын болон хээрийн сургалтаас бүрдэх бөгөөд газар, байгалийн нөөцийн төлөв байдал, түүний өөрчлөлтийн талаарх өгөгдөл боловсруулж дүн шинжилгээ хийх, улмаар бодлогын түвшинд танилцуулж тайлагнах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 

Тавигдах шаардлага:

  • Газар, байгалийн нөөцийн менежментийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Газар, байгалийн нөөцийн менежмент, ХАА-н чиглэлээр мэргэшсэн байх
  • Хавсралтанд заасан сумдын ЗДТГ-т болон их, дээд сургуульд ажилладаг байх
  • Сургалтын нийт хөтөлбөрт оролцох боломжтой байх

Та оролцохыг хүсвэл дараахь материалыг 2019 оны 3-р сарын 1-ний  дотор доор дурьдсан хаягаар ирүүлнэ үү. 

  • Товч намтар
  • Ажлын газрын тодорхойлолт

Хаяг:  info@greenmongolia.mn

www.greenmongolia.mn

Лавлах утас: 99888583, 99069116

 

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Цаг уур, Орчны Шинжилгээний Газар

Ус, Цаг уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/