Үр дүнгийн гэрээ байгууллаа
2019 оны 01 сарын 24
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн 1 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.
Зөвлөгөөний сүүлийн өдөр харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нар зангиагүй уулзалт зохион байгуулж тус салбарт тулгамдаж байгаа асуудал, орон нутгаас гарч байгаа санал хүсэлтийг сонсож цаашид анхаарч ажиллах ажлуудаа хэлэлцлээ. Түүнчлэн ЦУОШГ-н дарга С. Энхтүвшин харьяа байгууллага, төв орон нутгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нартай 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.