Оны тэргүүний салбар, нэгжүүд шалгарлаа

2019 оны 01 сарын 23

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн-2018 Улаанбаатар хотноо 3 хоног болж өнгөрлөө. Энэ үеэр салбарын “Оны тэргүүний салбар, нэгжүүд”-ийг шалгаруулж, урамшуулав.

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 2018 оны ажлын нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 1 дүгээр байр, Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 2 дугаар байр, Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 3 дугаар байр эзэллээ.

Түүнчлэн Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнг үндэслэн Хөвсгөл аймгийн “Цагаан-Үүр” өртөөг “Тэргүүний өртөө”-гөөр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Бороо” экспедицийг “Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр,  Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “Байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор шалгарууллаа.

Мөн Шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнгээр Сэлэнгэ аймгийн “Бугант” хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний харуул “Тэргүүний харуул”-аар, Дархан-Уул аймгийн “Хүйтэн-Шарын гол” усны шинжилгээний харуул “Тэргүүний ус судлалын харуул”-аар шалгарлаа.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/