"Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн шинэчлэл" сэдэвт сургалт боллоо

2018 оны 12 сарын 28

Цаг уур, орчны шинжилгээний газраас өөрийн албан хаагчиддаа зориулан “Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн шинэчлэл” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг сургалтаар Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох хууль тогтоомж /Захиргаа, аудитын хэлтсийн дарга Н.Галцог/, Баримт бичгийн стандарт, баримт бичгийн боловсруулалт /Архивын ерөнхий газрын Ахлах мэргэжилтэн Н.Оюунсүрэн/, Төрийн албан хаагчийн ажлын байрны шинжилгээ, албан тушаалын тодорхойлолт /Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн багш, доктор М.Баянмөнх/ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага /Улсын сүлжээ уур, амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр/ зэрэг сэдвээр хичээл заалаа.

Сургалтын төгсгөлд Салбарын Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх талаар хэлэлцүүлэг хийж, ажилтан албан хаагчид санал хүсэлтээ уламжиллаа.

Ийнхүү Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчид шинэ оны босгон дээр номын дуу сонсч, ирж буй шинэ жилийнхээ ажил хөдөлмөртөө амжилт бүтээлээр дүүрэн ажиллах мэдлэг мэдээллээр цэнэглэгдлээ.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/