Монгол оронд Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан Хөгжлийн түлхүүр ус нэртэй ном хэвлэгдэн гарсан байна

2018 оны 12 сарын 21

Монгол оронд Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан Хөгжлийн түлхүүр ус нэртэй ном хэвлэгдэн гарсан байна.

Монгол оронд  хүн амын ус хангамжийн асуудал бусад аль ч оронд байдаггүй өөрийн гэсэн онцлогтой билээ. Тэр нь, хот суурины хүн амын ус хангамж тэдний амьдралын хэв маяг, оршин суух орон сууцны хангамжаас шалтгаалан нэг хүнд ноогдох ус хэрэглээ, тоо хэмжээ, чанар найрлагын хувьд асар их ялгаатай байна.

Энэхүү номонд ЦУОШГ-ын мэргэжилтэн Я.Эрдэнэбаяр, Доктор Ч.Жавзан /ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн/ “Гадаргын усны чанар түүний өөрчлөлт” сэдвээр өгүүлэл бичжээ. Уг өгүүлэлд Монголы орны гадаргын усны экосистем, усны чанарын өөрчлөлтийн өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж өөрийн судалгааны шинэлэг, сонирхолтой тоо баримтад тулгуурлаж бичжээ.

Түүнчлэн Др Г.Даваа, Д.Оюунбаатар, судлаач Г.Оюунхүү, Б.Эрдэнэбаяр, Г.Болоржаргал, Ц.Ган-Эрдэнэ /Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн;/ “Уур амьсгалын өөрчлөлтөөс усны горим, нөөцөд үзүүлэх нөлөөлөл ба дасан зохицох арга зам”  хэмээх 3 дугаар бүлгийн нийтлэлүүдийг бичжээ. Уг бүлэгт эх орны газрын доорх болон гадаргуугийн усны байгаа нөөцийн талаар нилээд дэлгэрэнгүйгээр, онолын судалгааны материалд түшиглэж бичигдсэнээрээ бусад бүлгүүдээс ялгаатай бөгөөд “Усны салбар” гэсэн ерөнхий ойлголтод хамаарах ус судлалын дэд салбарын ажлын одоогийн байдал цаашдын тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлсон байна.

 

Санал хүсэлт

Төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн талаарх мэдээлэл өгөх
Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах
Санал хүсэлт гаргах
Авлигыг мэдээлэх утас 1800-1969 /энгийн утасны тарифаар/